0

ЖДҮ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн төсөлд тавигдах шаардлага

ХХААХҮЯамны сайдын 2010 оны 02 дугаар сарын 19 ны өдрийн 35 дугаар тушаалаар батлагдсан "ЖДҮ-лэлийг дэмжих зорилгоор арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох, төслийг сонгон шалгарууларх дэд комиссын үйл ажиллагааны журамд зааснаар:

Нэг. Дараахь шаардлагыг хангасан хуулийн этгээд, иргэний төслийг сонгон шалгаруулна.

  • ЖДҮ тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
  • Тухайн бизнесийг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн буюу зохих хэмжээний туршлагатай, зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн байх;
  • Татварын болон зээлийн хугацаа хэтэрсан өр төлбөргүй байх;
  • Хуулиар хориглоогүй барьцаа батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна.
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, ажлын байрны нөхцөлийг бүрдүүлсэн байх.
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйлдвэрлэл, үйлчилгээ,худалдаа явуулхад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх.
  • Бүтээгдэхүүн борлуулах, гэрээ хийсэн, захиалгатай байх боломжгүй тохиолдолд эрэлт хэрэгцээ, зах зээлийн багтаамжийг судалж тооцсон байх.
  • Тоног төхөөрөмж, техник технологийг шинэчлэхдээ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байх.
  • Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлсэн байх.

Хоёр. Доорхи шалгуур үзүүлэлтийг хангасан шинээр бизнес эрхлэгчдэд зээл олгоно.

  • Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх.
  • Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн үйлчилгээ нь цаашид хөгжих боломжтой, шинэлэг байх.
  • Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.
  • Хуулиар хориглоогүй барьцаа батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна.
  • Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай боловсон хүчинтэй эсвэл бэлдэж байх.
  • Бүтээгдэхүүн борлуулах гэрээ хийсэн, захиалга авсан байх, боломжгүй тохиолдолд эрэлт хэрэгцээг тооцоолсон байх.
  • Тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас авсан байх.
  • Санхүүжүүлэх бизнес нь тогтмол мөнгөн орлоготой байх.
  • Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн зах зээлийн судалгаа, үний түвшин, хэтийн төлвийн талаарх мэдээлэлтэй байх.
  • Үйлдвэрлэх бүтээгдэхүүний зэх зээлийн хэрэгцээ, шаардлага, зах зээлийн цаашдын хандлагыг тодорхойлсон байх.
  • Дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байх.
  • Орон нутгийн онцлогийг харгалзан нутгийн түүхий эдийн нөөцөд түшгэлсэн, үр ашигтай байх.
  • Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн байх.
  • Зах зээлийн судалгаа, газар зүйн байршлыг тусгасан байх./зэргэлдээ аймаг, сумын хэрэгцээг судалсан байх /
  • Зээлийг: Голомт, Капитрон, УБ банкуудаар дамжуулан олгогдоно.
  • Зээлийн дээд хэмжээ: 100 сая төгрөг
  • Зээлийн хүү: сар - 1%, жил - 12%

Бүрдүүлэх материал : 1. Хөрөнгө оруулалтын төсөл

2. Хавсаргах материал

  • ААН гэрчилгээний хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар
  • Зөвшөөрөл, түрээсийн болон бусад гэрээний хуулбар,
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Дүүргийн ЗД үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс тодорхойлолт
  • Барьцаа хөрөнгийн жагсаалт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан баланс /өнгөрсөн оны/
  • Борлуулалтын гэрээ байгаа бол хуулбар

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Ангилал: Бизнес Үүлс: жижиг дунд үйлдвэрлэл, ЖДҮ

Мэдээ хүлээн авах

Энэ мэдээг түгээх

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэлтэй "ЖДҮ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн төсөлд тавигдах шаардлага"

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Имэйл:
Кодыг оруул *:

© 2012-2013 Nature.mn. All rights reserved.