0

“Dell” шинэ таблет худалдаанд гаргана


Компьютер үйлдвэрлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог Америкийн Dell комапни "Latitude 10” нэртэй шинэ таблетаа хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн болсон тухай мэдэгджээ. Тус компанийн албаныхны мэдээлснээр шинэ таблет нь 10.1 инчийн дэлгэцтэй, хоёр гигабайтийн шуурхай санах ойтой, бүрэн хэжмээний USB оролттой аж.

Уг таблетийн зах зээлд худалдаалах үнэ нь 32 гигабайттай 499 ам.доллар, 64 гигабайттай нь 579 ам.доллар юм байна. Хэрэглэгчид илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн албан ёсны цахим хуудаснаас авч болох гэнэ.
 
Э.АНХТУЯА

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Ангилал: Технологи Үүлс: 

Мэдээ хүлээн авах

Энэ мэдээг түгээх

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэлтэй "“Dell” шинэ таблет худалдаанд гаргана"

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Имэйл:
Кодыг оруул *:

© 2012-2013 Nature.mn. All rights reserved.