2012 оны 12 сарын 29
Франкфуртийн бирж. Фото: Pawel Kopczynski / Reuters
Европт хувьцаа байрлуулалтын нийт хэмжээ гуравны хоёроор буун 9,9 тэрбум ам.доллар болжээ. Хамгийн их IPO оны дөрөвдүгээр улиралд хийгдсэн байв. Европын холбооны хувьд Telefonica Deutschland-ын хувьцааг Франкфуртын хөрөнгийн биржид байрлуулсан нь хамгийн том үйлдэл болсон ба компанийн хөрөнгө 1,45 тэрбум еврогоор (1,9 тэрбум ам.доллар) нэмэгдлээ. Лидерүүдийн эхний гуравт, Оросын "МегаФон" (1,8 тэрбум доллар) ба британийн санхүүгийн групп Direct Line Insurance (1,5 тэрбум доллар) багтжээ.
Азид IPO-гийн хэмжээ 43 хувиар буурч 46,7 тэрбум долларт хүрчээ. Азийн хамгийн том IPO нь People’s Insurance гэх даатгалын компанийн Гонконгт байрлуулсан хувьцаа болсон бөгөөд тэр групп 3,6 тэрбум доллар олжээ.
АНУ-д IPO нь өмнөх жилийнхээс ялимгүй давж, 41 тэрбум долларын хэмжээнд хүрсэн байлаа. Америкийн томоохон IPO нь олон нийтийн Facebook сүлжээ биржид гарсан явдал болжээ. Америкийн Ipreo компанийн мэдээгээр төлөвлөгдсөн IPO-гийн хэмжээ нь 115 тэрбум ам.долларт хүржээ. Хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас олон компаниуд хувьцаагаа гаргах үйлдлийг хойшлуулжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР Эх сурвалж: news.mn
1 сэтгэгдэлтэй "IPO-гийн хэмжээ 2008 оны үзүүлэлт хүртэл унав"