0

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд санал авч байна


Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бизнес, үйлдвэрийн салбарт, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт улирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох талаар тусгасан. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж, үүнд бизнес эрхлэгчдийн байр суурийг тусгахын тулд санал авч эхэллээ. 

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчийг жижиг, дунд үйлдвэрлэл гэж ялгадаг нь хэтэрхий ерөнхий утгатай гэж албаныхан үзэж байгаа юм. Иймд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, бусад орны туршлагыг судлаад, жижиг, дунд бизнес эрхлэгчийг тус тусад нь нарийн тодорхойлох, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг тал дээр зохицуулах хэрэгтэй болжээ. Ийм хуульд оруулах саналыг арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд хүлээн авч байна.

                         У.БОЛОР

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Ангилал: Үүлс: 

Мэдээ хүлээн авах

Энэ мэдээг түгээх

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэлтэй "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд санал авч байна"

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Имэйл:
Кодыг оруул *:

© 2012-2013 Nature.mn. All rights reserved.