Нэг. Дараахь шаардлагыг хангасан хуулийн этгээд, иргэний төслийг сонгон шалгаруулна.
- ЖДҮ тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
- Тухайн бизнесийг нэг жилээс доошгүй хугацаанд эрхэлсэн буюу зохих хэмжээний туршлагатай, зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн байх;
- Татварын болон зээлийн хугацаа хэтэрсан өр төлбөргүй байх;
- Хуулиар хориглоогүй барьцаа батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна.
- Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа явуулахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, ажлын байрны нөхцөлийг бүрдүүлсэн байх.
- Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйлдвэрлэл, үйлчилгээ,худалдаа явуулхад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх.
- Бүтээгдэхүүн борлуулах, гэрээ хийсэн, захиалгатай байх боломжгүй тохиолдолд эрэлт хэрэгцээ, зах зээлийн багтаамжийг судалж тооцсон байх.
- Тоног төхөөрөмж, техник технологийг шинэчлэхдээ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байх.
- Ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлсэн байх.
Хоёр. Доорхи шалгуур үзүүлэлтийг хангасан шинээр бизнес эрхлэгчдэд зээл олгоно.
- Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх.
- Төслийн үр дүнд бий болох бүтээгдэхүүн үйлчилгээ нь цаашид хөгжих боломжтой, шинэлэг байх.
- Татварын болон зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх.
- Хуулиар хориглоогүй барьцаа батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна.
- Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төслийн салбартаа мэргэшсэн, дадлага туршлагатай боловсон хүчинтэй эсвэл бэлдэж байх.
- Бүтээгдэхүүн борлуулах гэрээ хийсэн, захиалга авсан байх, боломжгүй тохиолдолд эрэлт хэрэгцээг тооцоолсон байх.
- Тухайн хэрэгжүүлэх төслийн хүрээнд шаардлагатай тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас авсан байх.
- Санхүүжүүлэх бизнес нь тогтмол мөнгөн орлоготой байх.
- Тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн зах зээлийн судалгаа, үний түвшин, хэтийн төлвийн талаарх мэдээлэлтэй байх.
- Үйлдвэрлэх бүтээгдэхүүний зэх зээлийн хэрэгцээ, шаардлага, зах зээлийн цаашдын хандлагыг тодорхойлсон байх.
- Дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байх.
- Орон нутгийн онцлогийг харгалзан нутгийн түүхий эдийн нөөцөд түшгэлсэн, үр ашигтай байх.
- Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн байх.
- Зах зээлийн судалгаа, газар зүйн байршлыг тусгасан байх./зэргэлдээ аймаг, сумын хэрэгцээг судалсан байх /
- Зээлийг: Голомт, Капитрон, УБ банкуудаар дамжуулан олгогдоно.
- Зээлийн дээд хэмжээ: 100 сая төгрөг
- Зээлийн хүү: сар - 1%, жил - 12%
Бүрдүүлэх материал : 1. Хөрөнгө оруулалтын төсөл
2. Хавсаргах материал
- ААН гэрчилгээний хуулбар, Иргэний үнэмлэхний хуулбар
- Зөвшөөрөл, түрээсийн болон бусад гэрээний хуулбар,
- Цагдаагийн газрын тодорхойлолт
- Дүүргийн ЗД үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс тодорхойлолт
- Барьцаа хөрөнгийн жагсаалт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
- Аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан баланс /өнгөрсөн оны/
- Борлуулалтын гэрээ байгаа бол хуулбар
0 сэтгэгдэлтэй "ЖДҮ эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээлийн төсөлд тавигдах шаардлага"