0

Монгол улсыг хямралтай гэсэнгүй

Дэлхийн банкнаас гишүүн орнуудынхаа хөгжлийн талаарх судалгааг хийдэг бөгөөд Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас өчигдөр Монголын талаарх мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Дэлхийн банкнаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг хямралтай гэж дүгнэсэнгүй.  ДНБ өнгөрсөн жил 17 хувьд хүрч, үнэмлэхүйц өсөлтийг харуулсан юм. Энэ нь Оюутолгойн зэс, алтны орд ашиглалтад орсноос улбаатай бөгөөд 2012 он гарсаар энэ өсөлт буурсан ч хоёр оронтой тоондоо байгаа нь Монгол Улсын хувьд ихээхэн боломж буйг сануулав. Өөрөөр хэлбэл, улаан гэрлийн өмнөх шар гэрэл анивчиж байна гэх.

Дэлхийн банкнаас улс орны хувьд энэ шар гэрлийн анхааруулгыг яах аргагүй шинээр батлагдах төсөвтэй холбож байна. Ингэхдээ Засгийн газар хэрэгжүүлсэн том хөтөлбөрүүдийнхээ үр шимийг хүртээгүй цагт үргүй зардлаа танахыг урьтал болгох хэрэгтэйг анхааруулсан бол нийгэм даяараа төсвийн талаарх мэдээлэл дутуу учраас ил тод болгох ёстой гэсэн байр суурийг  Дэлхийн банкныхан ч мөн адил илэрхийлсэн юм.

Уул уурхайгаас улбаатай экспорт

Магадгүй дээр дурдсанчлан эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй том бүтээн байгуулалт амжилттай үргэлжилбэл улсын дунд хугацаан дахь ирээдүйг санаа амар бүтээлцэх нь. Монгол Улс уул уурхайгаас дийлэнх хамааралтай болчихоод байгааг батлах дээрхээс гадна өөр үндэслэл бий. Улсын экспортын бүтээгдэхүүний дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байхад ойлгомжтой шүү дээ. Экспорт сүүлийн саруудад өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулахад 39 хувиар буурсан үзүүлэлт гарч. Энэ нь 2009 оноос хойшхи хамгийн их бууралт болж байгаа гэнэ. Үүний голлох шалтгааны нэг нь манай улсын худалдааны хамгийн том түнш орон болох БНХАУ руу гаргах нүүрсний экспортын гацаа. Мөн бүтээн байгуулалтаа хийх асар их тоног төхөөрөмж, технологио гаднаас л авч байна. Ингэж экспорт нь импортоосоо багадаад байгаа нь гадаадын худалдааны тэнцлийн алдагдал тийш чирсээр. Олсноосоо илүүг бусдад өгч байна гэсэн үг. Тэгвэл энэ хамаарлыг өөр зүгт хандуулах буюу эдийн засгийн хөгжлийг хангахад түлхэц болох өөр нэгэн салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэж байна. Нүүдэлчин монгол түмний хувьд дуу нэгтэйгээр хөдөө аж ахуйн салбараа хэлнэ. Үүнд зөвхөн хүнсний үйлдвэрлэл гэхгүй, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр хийсэн эдлэл, хэрэглэл ч хамаарах юм. Гэхдээ энэ нь хамаг л үнэтэй, өнгөтэй, өөдтэй гэсэн түүхий эдээ гадагш гаргаад мөнгө олоод байх нэр биш. Дотооддоо түүхий эдээ ашиглан эцсийн бүтээгдэхүүнийг гарган, эргэлтэд оруулах хэрэгтэй талаар эдийн засагчид зөвлөж байгаа. Үүний сайн жишээг "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Дотоодын үйлдвэрлэлийн ач холбогдол олон салаа мөчиртэй мод мэт. Гэрлэн дохионы өнгө шараас алгуур эсвэл огцом улаан руу гэж үү?

У.БОЛОР

Related Posts Plugin for WordPress, Blogger...
Ангилал: Үүлс: 

Мэдээ хүлээн авах

Энэ мэдээг түгээх

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэлтэй "Монгол улсыг хямралтай гэсэнгүй"

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Имэйл:
Кодыг оруул *:

© 2012-2013 Nature.mn. All rights reserved.